Унгарын их сургуулиуд төлбөртэй болно

img

Энэ хоёрдугаар сард их сургуульд бүртгүүлэх эцсийн хугацаанаас долоохон хоногийн өмнө унгарын сурагчид гэнэтийн мэдээ авсан байна. Унгарын Засгийн газрын гаргасан нэгэн мэдэгдэл олон мянган оюутан сурагчдыг эсэргүүцэл зарлахад хүргэжээ. Боловсролын бодлогод өөрчлөлт оруулж, их сургуулиудыг төлбөртэй болгох тухайгаа маш шахуу хугацаанд мэдэгдсэнээр олон мянган оюутнууд их сургуульд суралцах боломжоо алдаж байгаа юм. Мөн улсын тэтгэлэг авах оюутнуудын тоог цөөлж, тэтгэлэг хэр удаан авсан хэмжээгээрээ Унгарт үлдэх ёстой болгожээ. Тэтгэлэг авсан оюутнууд төгссөнөөсөө хойш дор хаяж арван жил эх орондоо байх ёстой юм. Энэ өөрчлөлтүүд оюутнуудын дургүйцлийг хүргэх болсон эхний шалтгаан нь Унгарт амьдрах боломж маш муу, ажлаараа өөрийгөө тэжээх боломж хомс гэнэ. Иймээс 30-аас доош насны хоёр унгар хүний нэг нь гадаад орон руу явахыг хүсдэг байна. Хоёрт, маш гэнэтийн шийдвэр байсан учир эцэг эх нь мөнгө цуглуулаагүй олон хүүхэд эх орондоо их сургуульд суралцаж чадахгүй болж байгаа юм. Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ хэт олон төгсөгчид цөөн ажлын байртай салбарт суралцаж байгаа учир мэргэжилтний илүүдэл үүсч байгаа. Иймээс улсаас инженерийн салбарыг үргэлжлүүлэн дэмжиж, харин эдийн засаг болон хуулийн салбарын дэмжлэгийг бууруулах болно гэлээ. Олонхи залуучууд гадагшаа явах болсон талаар асуухад эцэг эхчүүд зөвхөн гадаад орноос ил захидал авахын тулд үр хүүхэд гаргадаггүй. Залуучууд хариуцлагатай байж, гэр бүлдээ туслах ёстой гэсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
HAA GAZRIIN ZALUUS YANA DAA.
2013-01-29
ХУУЧИН ПОСТКОММУНИСТУУД ОРНУУД БҮГД Л ИЖИЛХЭН АСУУДЛУУДТАЙ ТУЛГАРАХ ЮМ ДАА. МОНГОЛТОЙ ОЙРОЛЦОО Л ЮМ.
2012-12-12
111:
dampuu uls dampuurval taarna
2012-08-16