
Гадаад харилцааны яаманд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад дипломатч Жаргалсайханы Хулан, Баасанжавын Лхагваа нарыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын тушаалаар өнөөдөр “Хүндэт дипломат” тэмдгээр шагнасан байна.
Шагналыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг гардуулж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бататгах, Гадаад харилцааны яам болон түүний салбар байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх үйл хэрэгт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж эдгээр хүмүүсийг “Хүндэт дипломат” тэмдгээр шагнаж байгааг хэлжээ
Анх 1997 онд Засгийн газрын тогтоолоор бий болсон “Хүндэт дипломат” тэмдэг нь Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улсын нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд бататгах, төрийн гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл хэрэгт бодитой, дорвитой хувь нэмэр оруулсан ажилтнуудад олгодог шагнал юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ