“Шинэ орон сууц-2012” үзэсгэлэн гарна

img

“Шинэ орон сууц-2012” төрөлжсөн үзэсгэлэн өнөөдөр МҮЭСТО-д гарна. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцох юм. Мөн банк, санхүү болон даатгалын байгууллагууд иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм байна. Үзэсгэлэнгийн хүрээнд 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд үүнд “Координат төв”-өөс орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ