Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

img

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан  өчигдөр үдээс хойш  үргэлжлэн хуралдаж Засгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний  тухай  хуулийн төслүүдийг  баталсан юм.

Түүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шинээр эмхэлэн байгуулагдах  Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсийг Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  өргөн мэдүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр 15.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж,  Засгийн газрын бүрэлдэхүүний тухай  асуудлыг авч хэлэлцэхээр товложээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюундарь яасан ичдэггүй хүүхэн бэ:
Оюундарь яасан ичдэггүй хүүхэн бэ Ядаж агентлаг нтр бол яая гэхэв Шууд сайд болно гэж амбицалж байдаг Томилж байгаа улс нь ч яахав Өөрөө ичдэг болоосой
2012-08-17