Их хэмжээний хуурамч гутал хураажээ

img

Лос Анжелесын гаалийн ажилчид хятадаас ачигдаж ирсэн 20,457 хос хуурамч “Christian Louboutin”-ы гутлыг хураасныг АНУ-ын албаныхан пүрэв гаригт мэдэгдлээ. “Улаан ултай” эдгээр гутал нь эмэгтэйчүүдийн загварын ертөнцөд хэдийнээ хүчээ авсан бөгөөд хэрэв зарагдсан бол 18 сая ам.долларын ашиг олох бараанууд байжээ. “Гаалийн хамгаалалтын алба хулгайн болон хуурамч бараа нийлүүлэх явдалд маш чанга хяналттай байгаа” хэмээн Гаалийн хамгаалалтын Лос Анжелес дэх салбарын дарга Тодд Оуэн хэлсэн байна.

Лос Анжелес/Лонг-Бичийн боомтоос долдугаар сарын 27 болон наймдугаар сарын 14-нд нийт таван ачааны усан онгоцыг саатуулсан байна. “Загварын хуурамч бараанууд ихэвчлэн хууль бус сайтууд эсвэл газар доорх дэлгүүрүүдэд зарагдаж, нууцаар хил нэвтрүүлэгчдэд орлого оруулж байдаг. Олон нийт жинхэнэ брендийн бүтээгдэхүүнийг маш их хямдралтайгаар авч байна хэмээн эндүүрдэг” гэж тус албаныхан хэлсэн юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ