14-хөн хоногтой хүүхэд, эх хоёрыг амьд олжээ
Өнгөрөгч ням гаригт Туркийн Ван хотын болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нэгэн гайхамшигт үйл явдал боллоо. Гамшиг болсноос гурав хоногийн дараа нурсан байшин дороос эхээс төрөөд 14-хөн хонож буй хүүхдийг эхийнх нь хамт эсэн мэнд олжээ. Аврагчид нуранги доор амьд хүүхэд байгааг мэдээд уйгагүй ажилласны эцэст эх хүүхэд хоёрыг амьд гаргаж чаджээ. Энэ үйл явдал нь эмгэнэлт үйл явдлаас хойш тохиосон баярт мэдээ байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ