Н.Алтанхуяг салбарын сайдаар томилогдох хүмүүст шаардлага тавьжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр шинээр эмхлэгдэн байгуулагдах Засгийн газарт томилогдон ажиллах хүмүүсийн нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж зөвшилцөлд хүрээд буй. Тэгвэл өнөөдөр 15.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Шинэ Засгийн газарт ажиллах сайдуудад Ерөнхий сайд дараахь шаардлагыг тавьж буй гэнэ
Үүнд:
1. Хагас, бүтэн сайнд амрахгүй ажиллана.
2. Засгийн газрын гишүүн, сайдууд өдөр бүр 21.00 цаг хүртэл ажиллах
3. Дипломат ёслолоос бусад элдэв хүлээн авалтад оролцохгүй байх
4 . Улиралд хоёроос илүү удаа гадаадад томилолтоор явахгүй
5. Орой үдшийн цагаар бар, цэнгээний газраар явахгүй байх
6. Ээлжийн амралт авахгүй
7. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг үг дуугүй биелүүлнэ
8. Зодоон цохион зэрэг элдэв ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх гэх мэтийн шаардлага тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ