Apple-ийн өмгөөлөгч шүүгчийн уурыг хүргэжээ

img

“Apple” болон “Samsung” компаниудын хооронд патентын маргаан үргэлжилсээр байна. Гэхдээ сүүлийн шүүх хурлын үеэр Apple-ийн өмгөөлөгч Уиллиам Ли 22 хүнийг гэрчээр дуудахыг хүсч байгаагаа хэлж шүүгчийг бухимдуулсан байна. Шүүгч “Хэрэв хар тамхи татаагүй л бол ийм тооны гэрчүүдийг дуудаж болохгүйг та мэдэж байгаа” гэжээ. Шүүгч хоёр талд баримтаа танилцуулах дээд талын хугацаа 25 цагийг өгчээ. Apple-ийн хувьд баримтаа танилцуулах 4 цаг үлдсэн байна. Ирэх долоо хоногт  сүүлчийн үндэслэлээ сонсохыг шүүгч хүссэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ