Ц.Сандуй хотын 220 мянган гишүүнийг удирдана

img

Нийслэлийн МАН-ын хорооны шинэ дарга Цэндсүрэнгийн Сандуй сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, тахимаа өгсөн Г.Мөнхбаярын оронд сонгогдсон юм. УИХ-ын сонгуулийн дүнг авч хэлэлцсэн тус намын Бага хурлаас удирдлагуудаа бүрэн өөрчилсөн нь МАН-д улс төрийн соёл арваад жилийн дараа нэвтэрч буйгийн шинж. Ц.Сандуй анх нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд орж, 1988 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 31 дүгээр сургуулийг төгсчээ. 1995 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр дүүргэж, 1997 оноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг алба хашиж байгаад 2012 онд Засаг даргын орлогчоор дэвшжээ. Одоо хотын намын 220 гаруй мянган гишүүдээ удирдаж, орон нутгийн сонгуульд оролцсоноор ажлын гараагаа эхлэх гэж байна. С.Аня

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ardiin namiin ongolog mongolog zaluuchuudiin toloolol.
2013-02-08
САНДУЙ ЧАДАХГҮЙ
2012-08-19
zochin:
chadvarlag bolovson huchin garch irsen bna. amjilt husie. chi chadnaa demjij bna
2012-08-17
olon avgaitai xvn dee
2012-08-17
darga bolgoj nuglee nuux gesiib biz dee.
2012-08-17
сар:
220 мянга гэж худлаа тоо
2012-08-17
Zochin:
Zaluu hun uls orondoo ihiig hiij buteene gej naidaj baina. Bayar hurgey
2012-08-17
chenj:
Gazriin naimaag sain hiij darga MAN-iiha umnu ner hundtei ajillasan bna da
2012-08-17
Газрын ченж новш хотыг хот биш болгосон луйварчин авилгалын гол эзэн
2012-08-17
zochin:
uuu sda. gazriin naimaachinguud eeljleed udirdchih yumaa
2012-08-17
Zuv yavbal zuulun zuulun zambuulin. Biee bitgii too. and nuxduu by mart. Xymyystei adilxan xariltsaatai baigaarai. Chadaltai uxaantai bolxoor chini demjij xyndelj yavdag ch jaaxan biee toogood baigaad chini setgel dunduur baina shy. negen naiz chini
2012-08-17