Чилид сурагчдыг баривчилжээ

img

Чилийн сурагчид өнгөрсөн жилээс боловсролын системийг өөрчлөх бослого зарласан билээ. Хэдий Чилийн боловсролын систем Латин Америкдаа хамгийн сайнд тооцогддог ч энэ систем шударга бус байдаг хэмээн сурагчид шүүмжилсэн юм. Дунджаас дээш давхаргын хүүхдүүд хамгийн сайн боловсролыг эзэмших боломжтой байдаг бол ядуу айлын хүүхдүүд хангамж муутай улсын сургуульд сурдаг гэнэ. Иймээс тэд боловсролын чанарыг сайжруулж, үнэгүй олгохыг шаардаж хэд хэдэн дунд сургуулиудыг эзлээд байгаа юм. Энэ бослого нь 1990 онд ардчилал эргэх хөдөлгөөнөөс хойш болсон хамгийн том бослого болоод байна. Сүүлийн бослогын үеэр нийт 139 хүн баривчилсны ихэнх нь сурагчид байлаа. Мөргөлдөөнийг зогсоохын тулд цагдаа нар ус шүршсэн байна. Энэ үйлдлийг ажиглагчид Засгийн газар мөргөлдөөний эсрэг хатуу байр суурьтай байгааг илэрхийллээ хэмээн үзэж байна. Засгийн газрын төлөөлөгч Андрес Чедвик энэ бослогыг хичээл болон ердийн амьдралын хэвшлийг алдагдуулж байна гэж үзжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ