
Хятадын толгой цохиж явсан улс төрч Бо Шилайгийн эхнэр Гу Кайлай англи бизнесменийг хөнөөсөн хэргээ хүлээсэн билээ. Түүний гэм буруутай эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэрийг ирэх даваа гаригт танилцуулах юм.
Английн бизнесмен Нейл Хейвуд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард буудлын өрөөндөө нас барсан нь олдсон билээ. Түүнийг хатагтай Кайлай үйлчлэгч Жан Шиаожуны хамтаар хордуулж алсан хэрэгт буруутгагдаж байна. Хэрэв шүүгч буруутай гэсэн шийдвэр гаргавал Гу Кайлай үхэх ялд унах юм. Гэхдээ Кайлай хүүгээ хамгаалж аргагүй байдалд орсон байсан учир энэ шийдвэр өршөөлийн хуулиар өөрчлөгдөнө гэж ажиглагчид таамаглаж байна.
Түүний нөхөр Бо Шилай эрх баригч коммунист намын дээд тушаалтан байсан бөгөөд энэ хэргээс хойш дахин олны нүдэнд харагдаагүй. Мөн тодорхойгүй “сахилгын зөрчил” гаргасан хэргээр албан тушаалаасаа татагдан, шалгагдаж байгаа билээ.
Ойрын гурван сарын дотор Хятад улс эрх баригч намынхаа удирдлагуудыг шинээр сэлгэхээр бэлдэж байна. Байнгын хорооны есөн удирдагчийн долоо нь тэтгэвэрт гарах аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ