Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээллээ

img

Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тайлант хугацаанд Засгийн газар 6 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэн 16 асуудалтай танилцаж холбогдох шийдвэр гаргажээ.  Үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим хуудасны “Засгийн газрын мэдээ, мэдээлэл, хуралдаан” булангаас үзэх боломжтой юм. Мөн хуралдаанаар  иргэдээс энэ оны 3 дугаар улиралд Засгийн газарт болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалтай танилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ