Эдийн засгийн байнгын хороо хуралдана
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал 14.30 цагаас Төрийн ордны “А” танхимд болох тов гарсан ч хараахан эхлээгүй байна.
Уг хуралдаанаар Засгийн газрын гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлээд Эдийн засгийн байнгын хорооны хурал "А" танхимд хуралдаж Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн сайд, Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг томилох асуудлыг тус тус хэлэлцэх аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ