Олон мянган энэтхэгүүд дүрвэж байна

img

Өнгөрсөн сард энэтхэгийн зүүн хойд муж Ассамд суурьшсан мусульманууд болон Бодо омгийн хооронд гарсан мөргөлдөөний дараа 300 мянга гаруй иргэн дүрвэсэн байна. Пүрэв гаригт дахин мөргөлдөөн гарах сургаар зүүн хойд зүгийн галт тэргээр ойролцоогоор 3000 хүн явжээ. Халдлага болох гэж байгаа тухай заналхийлсэн мессеж ирснээр цуу яриа цаашаа олон нийтийн сүлжээгээр таржээ. Ерөнхий сайд Манмохан Сингх хүмүүсийг тайван байхыг хүсч, шуугиан цуу яриаг цааш нь дэврүүлэхгүйн тулд хүн бүр хамтарч ажиллах хэрэгтэйг сануулсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ