Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөнгөж Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Зам, тээврийн сайдад нэр дэвшигч дэд сайд асан А.Гансүх, Уул уурхайн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг хүн нэг бүрээр танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Баярсайханд хандан асуулт тавив. Тэр нь тухайн салбартаа ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодруулсан явдал байв, харин нэр дэвшигчийн хувьд “Сонирхлын зөрчил байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. Ингээд сайдад нэр дэвшигч бүрээр санал хураахад бүгд гишүүдээс 100 хувийн дэмжлэг хүлээлээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ