
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид БНХАУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийн төсөл дэх барилгын ажлын нэмэлт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өчигдөр боллоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Эрдэнэбилэгт болон БНХАУ-ын Хунан конcтракшн инженеринг групп корпорацийг төлөөлөн бүрэн эрхт төлөөлөгч ноён Юй Гуохуй нар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хүрээнд Нэгдсэн төв лабораторид үзүүлж буй БНХАУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэсэгт бүтцийн өөрчлөлт оруулахаар энэхүү гэрээг хийсэн байна.
Нэгдсэн төв лабораторийн зураг төслийн ажил болон холбогдох техникийн бичиг баримтыг Хунан мужийн зураг төслийн хүрээлэн боловсруулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ