Маргаашнаас халуун ус хязгаарлана

img

Дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаатай холбоотойгоор нийслэлийнхний халуун усыг дараалалтайгаар хязгаарлаж байгаа билээ. Тодруулбал, энэ сарын 18-н буюу маргаашнаас эхлэн энэ сарын 28-ны өдрүүдэд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, “Туушин” ХХК-ийн зочид буудал, Тев бассейн, Чингис зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Албаныхны мэдээлснээр дулааны шугам сүлжээний засварын ажил 75 хувьтай үргэлжилж байгаа юм. Одоогоор засч шалгалт хийгээгүй хоёр шугам л үлдээд байгаа  гэнэ. Улаанбаатар хотод нийтдээ 138 километр дулааны шугам байдаг.Энэ жил дулааны шугам сүлжээний ажилд шугамын ажлыг арван хэсэгт хуваан шахалт хийж засварлах ажил эхэлжээ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
jil bolgon zamaa zasaad, jil bolgon khaluun us taslaad bdgiig eroosoo oilgokhgui bna minii medekheer suuliin 4 jil ene baidal urgeljilj bna khezee ene baidal arilakh yum beeeee
2012-08-17
Batuul dargaa 21-r zuund Ih hotiin irgediin haluun usiig tasalj 1 sar zasvar hiij baigaa neriidleer ajildaa honotsiin setgehuigeer handaj baigaa Dulaanii suljee XK-nii udirdlagad hariutslaga tootsvol yasan yum be? 4-r horoololiin bairnuudiin haluun us tasraad 1 sar 2 honoj baina.14 honog us tasarhad neg ih asuudal bish.Buten 1 sar gedeg chini hangalttai hugatsaa sh dee.Jijuurees ni asuuhaar todorhoigui hugatsaagaar tasarsan geh yum.Dulaanii suljee XK-nii zahiraliig 1 sar haluun usgui bailgaj uzeh yumsan.
2012-08-17