Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

img

  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, өндөрлөлөө. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож,  Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Соёл спорт, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын танилцуулгыг хийсэн юм.

Үүний дараа  Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн нэгдсэн саналаар сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ.

 Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ