Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2012-08-17
Кристиан Лубутен: Төгс өсгийтэй гутал шинжлэх ухааны учигтай
Парисын гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лубутены нэр дээд зэргийн загвар, өсгийт гуталтай утга нэгтэй болсон гэхэд болно. Түүний өндөр өсгийтийг дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүд мөрөөдөж, Женнифер Лопезээс эхлээд алдар цуутнууд магтан дуулдаг. Гэхдээ түүний улаан улаараа танигдсан гутал цаанаа инженерийн ухаан агуулж байдаг. “Өсгий нь өөртөө инженерчлэлийг багтаадаг. Хүний жинг тулж буй энэ жижигхэн зүйл нарийн тэнцвэрийг хадгалж байх ёстой” хэмээн нэрт загвар зохион бүтээгч маань өөрийн Парис дахь урландаа хэлсэн юм. Төгс гутал бүтээхэд шаардлагатай материал нь гуталчны хүний хөлийн хэлбэрээр урласан модон хэв, мөн өсгийнд байрлуулсан төмөр тулгуур байх ба энэ нь дээд тал нь 16,5 см байж болдог.
“Та өсгий рүү харахад зөв инженерчлэлгүйгээр энэ нь хугарч болохыг ойлгоно. Хэрэв тулгуур төмөр нь хүндийн жингийн шугамын дагуу, төв хэсэгт байрлаагүй бол өсгий хугарч та урагш унах юм”.
Өсгий таван см-ийн өндөртэй байсан ч тулгуурыг зөв байрлуулж байж гутал өмсч буй хүний тэнцвэрийг яг таг хадгалах аж. “Би үүнийг урлаг гэж хэлэхгүй ч энэ нилээн ярвигтай зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх байна” хэмээн тэрээр хэлжээ. Лубутен 1964 онд Парист төрсөн ба бага наснаасаа л гутланд татагдсан байна. 1992 онд тэрээр нэг хос нь л дунджаар 700 ам.долларын үнэтэй өөрийн бренд гутлыг гаргаж, эцэст нь дэлхийн өнцөг булан бүрт зөвхөн дээд зэрэглэлийн дэлгүүрт зарагддаг болжээ. Тэрээр хэдий сайхан ч өвтгөдөг гутал өмсөх нь утгагүй гэж үздэг гэнэ. Хэдий хүн бүрийн өвдөлт өөр ч аль болох өвтгөхөөргүй, эвтэйхэн байх нь түүний гутлын онцлог юм. Мөн Лубутенд ямар ч өсгий хангалттай өндөр биш, тэнгэр л түүний эцсийн зааг хэмээн хэлсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
goy gutal muuhai holnuud
2012-12-17
Хариулах
СЭТГЭГДЭЛ БИЧИХ