УИХ-ын чуулган завсарлалаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлж буй сайд нараа танилцуулж дууслаа. Үүний дараа дарааллын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайдад санал болгож буй УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага хүсэж хуралдааныг орхин гарлаа. УИХ-ын дарга З.Энхболд үүний хариуд их хурлын гишүүдийн оройн зоогийг бэлтгэсэн байгаа тул 15 минутын завсарлага өгнө гэдгийг зарласан юм. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ