Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдлоо
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар томилохоор АН-ын бүлгээс санал оруулж байнгын хорооны хурлаар батлаад байсан юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганаар санал хурааж Х.Тэмүүжин гишүүнийг Хууль зүйн сайдаар 41 гишүүний саналаар буюу 100 хувиар томилллоо. Гишүүд санал хураалтын өмнө Х.Тэмүүжин гишүүнд хандан үг хэлсэн юм. Түүнд "Дөрвөн жил ярьсан, одоо ярьснаа хэрэгжүүлэх цаг боллоо" гэх мэтээр гишүүд саналаа хэлсэн юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ