Ц.Баярсайханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томиллоо

img

УИХ-ын чуулганаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсээр байна. МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарсны дараа 15 минут болсноор чуулган үргэлжилж сайд нарыг томилж эхэлсэн. Дөнгөж сая Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Баярсайханыг томилохоор санал хурааж 39 гишүүн дэмжиж, 2 гишүүн татгалзсанаар тэрбээр Засгийн газрын гишүүн боллоо.  Түүний товч намтрыг хүргэж байна. Төрсөн огноо: 1962 оны 4 сарын 24 Төрсөн газар: Улаанбаатар хот Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Халх, ам бүл 6 Төгссөн сургууль, мэргэжил: 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль 1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр, Докторант Ажилласан байдал: 1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн 1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга 1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 2008 оноос УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Шагнал: 1993 онд Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан 1997 онд Хүнс, ХАА-н тэргүүний ажилтан 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан 2003 онд Аялал, жуулчлалын тэргүүний ажилтан 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан 2006 онд Алтангадас одон 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль Гадаад хэл: орос, англи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ