Сайдууд томилогдсоор байна

img

МАН-ын бүлэг УИХ-ын дэд даргад М.Энхболдыг хэлэлцсэнгүй хэмээх асуудлаар чуулганы хуралдааныг орхин гарсан ба 15 минутын завсарлагын дараа ч хуралдаанд орж ирээгүй юм. Ингэснээр МАН-ын гишүүдийн оролцоогүйгээр 41 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг шуурхай хэлэлцэн батлаж байна. Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн А.Гансүх, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг гишүүд санал нэгтэйгээр дэмжин батлаад байна. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Төрсөн он: 1963 он Ам бүл: 3 Төгссөн сургууль: 1981-1986 онд ОХУ-ын Уралын Их Сургууль төгссөн. Ажилласан байдал: “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, Монгол Улсын алдарт уяач Зам тээврийн сайд А.Гансүх Төрсөн он:1966 онд Улаанбаатар хотод төрсөн Ам бүл: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг Боловсрол:1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Захиргааны эрх зүйч 2000-2001 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны магистр Ажилласан байдал:1997-2000 онд Төрийн өмчийн хорооны эрх зүйн албанд хуульч хамтарсан үйлдвэрийн газрын хуулийн мэргэжилтэн 2001-2003 ХХБ-д Тамгын газрын захирал 2004-2006 Төрийн өмчийн хорооны хууль эрх зүйн газрын дарга 2007-2008 “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны өмгөөлөгч. 2008 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. Гадаад хэл: Орос, англи хэлтэй Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Боловсрол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 1-р дунд сургууль /1973-1983/ Свердловскийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль. /1983-1988/ Бизнесийн удирдлагын магистр. Олон Улсын Бизнесийн Дээд Сургууль. Москва./1992-1993/ Олон улсын бодлого судлалын магистр. Стэнфордын ИС /2003-2004/ Удирдлагын хөтөлбөр. Йелийн ИС /2006/ Мэргэжил: Эдийн засагч. Бодлого судлаач Ажлын туршлага: Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн. Хөвсгөл. /1988-1991/ Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн дарга. Хөвсгөл /1991-1992/ УНДЕГ-т ахлах мэргэжилтэн. УБ /1993-1996/ УИХ-ын дэд даргын туслах /1996-1997/ “Өмч хувьчлал” төслийн менежер./1997-1998/ МУ-ын Ерөнхий сайдын шадар туслах /1998/ УИХ дахь Олонхийн бүлгийн ажлын албаны дарга /1998-2000/ УИХ-ын гишүүний зөвлөх /2000-2003/ “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал /2000-2004/ МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх /2004-2006/ “OGE” ХХК-ийн гүйцэтгэх захирал /2008-2009/ Гадаад Хэл: Орос, Англи Гэр бүл: Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Robert:
Good luck Oyunaa
2012-08-18
Дамба:
Амжилт хүсье. Чи чаднаа.
2012-08-18
ard:
odoo mongol ulsiig dandaa gadniihan udirdana za duuguui boooloo hiitsgee
2012-08-18
Urtbayar:
Ene avgai chini Mongol uls irgen bish gadaaad nuhiinhuu ovgoor yavj bgaashee
2012-08-18
Ter hairtsag chin baikhaa boliod udaj bgaash dee ho
2012-08-18
turiin har hairtsagnii bodlogo baihaa bolijee naad oyungerel chin gadaad nuhurtei sh de. gadnii gar hul turd orj bna.
2012-08-17