Улаанбаатарт бороотой

img

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна. Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ