Ирэх сард есөн дуобус үйлчилгээнд гарна
Цахилгаан тээвэр компани ирэх сард нийтийн тээврийн үйлчилгээнд есөн дуобусыг шинээр гаргах гэнэ. Дуобус нь орчин үеийн техникээр тоноглогдсон, маневр сайтай, хосолсон хөдөлгүүртэй гэдгээрээ бусад тээврийн хэрэгслээс онцлогтой юм. Мөн 30 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай, цагт 50 км хурдтайгаар 15-25 юм зайд контактын шугам сүлжээгүй явах боломжтой ажээ.
Хамгийн гол нь цахилгаанаар явахаас гадна цахилгаанаа хуримтлуулдаг, шаардлагатай тохиолдолд шатахуунаар явах боломжтой гэнэ. Дуобус нь түлш, эрчим хүч зарцуулалтаараа бусад нийтийн тээврийн автобуснаас зургаа дахин бага болох нь судалгаагаар тогтоогдсон байна.Анх 2007 оноос эхлэн агаарын бохирдлыг багасгах чиглэлээр дуабусыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 55 дуобусыг үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ