Энэ жил 10 төрлийн вакциныг малд хийнэ

img

 Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий, шувууны томууны вакцинаас бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Энэ намар малд 10 төрлийн вакцин тарихаас гурвыг нь гоц халдварт, долоог нь халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хийх юм байна.

Уг ажилд 1.8 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ихэнх вакциныг Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар захиалгын дагуу хөдөө аж ахуйн салбарынханд нийлүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил бруцеллёзын эсрэг вакцинаас үүдэлтэй янз бүрийн маргаан гарсан ч мэргэжлийн байгууллагынхан шалгаж, вакцины урвалаас болж мал өвчлөөгүй байсныг тогтоожээ.

Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzz:
huuramch vaccine
2013-03-19
chanar ni yu l bol
2012-09-21