
2011 оны 10-р сарын 28-наас 11-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 28, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд говь талын нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ