Хятадын соёлын сар 28-наас эхэлнэ
БНХАУ-ын Соёлын сар энэ сарын 28-аас ирэх есдүгээр сарын 28-ыг хүртэл сарын хугацаатай манай оронд явагдах гэж байна. Энэ сарын 30-ны өдөр СТӨ-нд хоёр орны урлагийнханы хамтарсан тоглолтоор эхлэх юм. Үүний дараагаар есдүгээр сарын 4-7-ны хооронд зураач, урчуудын үзэсгэлэн гарч, есний өдрөөс БНХАУ-ын кино өдрүүд эхлэх ажээ. Харин нээлтийн нэгдсэн тоглолт болон бусад концертийн хөтөлбөрийг манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамтай Соёл уралгийн хороо зөвшилцөж гаргах гэнэ. БНХАУ-ын соёлын сарын үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Соёл урлагийн хороо хамтран зохион байгуулж байгаа аж. Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ