
АН-аас УИХ-ын гишүүн бус ганцхан улстөрч Н.Алтанхуягийн танхимд багтсан нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх билээ. Тэрээр Замын тээврийн сайдаар томилогдсон. Түүний хувьд АН-ын цөөхөн мэргэшсэн хуульчдын нэг.
Засгийн газарт ажиллах сайд нарын ажил хүлээлцэх дарааллын дагуу Зам тээврийн сайд А.Гансүх тамга, тэмдгээ гардан авлаа. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн очиж сайд нарын ажлыг хүлээлцүүлж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
А.Гансүх сайдын хувьд өмнө нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байхдаа “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”, “100000 айл” орон сууцны хөтөлбөр зэрэг салбарын бодлого боловсруулах ажлын хэсгүүдийг ахалж ажиллаж байсан.
Мөн “ОХУ-ын нутаг дэвсгэрээр Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар урт хугацаанд тээвэрлэх нөхцөлийг тохирох”, “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх ажлын хэсгүүдийн Монголын талын ахлагчаар Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ