“Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал болно

img

Манай улс Австрали улстай хамтран НҮБ-ын “Статистикийн комисс”-ын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж батлуулсан “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик”-ийн асуудлаар “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал энэ сарын 20-22-ны өдөр  Улаанбаатар хотноо  зохион байгуулахаар болжээ. Уг хуралд эдийн засагт  байгалийн баялаг, уул уурхайн салбар зонхилох байр суурийг эзэлдэг улс орнуудын мэргэжилтэн, шинжээчид урилгаар оролцуулах юм. Уг хуралд  12 орон болон олон улсын хоёр байгууллагын төлөөлөгчид оролцох гэнэ.Үүнд Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс, Мексикийн Нэгдсэн Улс, БНЭУ, Казакстан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Азербайжан Улс, Бразил Улс, Мадагаскар Улс, Лесотогийн Вант Улс  зэрэг улс, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн статистикийн хорооны төлөөлөгчид оролцох юм байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ