Их Майдар цогцолборын суурийг цутгаж байна
"Их Майдар" ашгийн бус байгууллагын санаачилсан "Их Майдар" цогцолбор төсөл 2010 оны арван нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ.Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 108 га газарт цогцолборыг барих гэнэ. Тус цогцолборт баригдах Майдар бурхны өндөр нь 54 метр байх аж.
Уг цогцолборын шав тавих ёслол энэ сарын 8-нд болж, одоогийн байдлаар суурийн ажлыг хийж байна. Тус цогцолборыг уран бүтээлч Б.Эрдэмбилиг бүтээжээ. Тэрбээр өмнө нь Цонжин болдог дахь Чингисийн морьт хөшөөг урлаж байсан. Цогцолборын төслийн ажил 2014 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ