Сангийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлнэ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс шинээр эмхэлэн байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайдуудын нэрийг тодруулжээ.
Тухайлбал, Сангийн сайдад МҮАН-ын дарга М.Энхсайханы нэр дуулдаж байсан бол өдгөө УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлэхэд эвслийн гишүүд санал нэгдсэн байна.
Харин Ч.Улааныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажилд томилуулах санал мэдүүлэхээс татгалзаж, уг албан тушаалд УИХ-ын гишүүн Л.Цогийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдад МАХН-ын УЗ-ийн гишүүн С.Удвалыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Мөн Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрчим хүчний сайдад МҮАН-ын дарга М.Энхсайханы нэр дуулдаж байна.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Засгийн газарт ажиллах 13 сайдыг УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэж баталсан бол үлдсэн дөрвөн сайдыг маргааш томилох асуудлыг шийдэх юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ