Б: ДОХ-ын халдвартай ч хүүгээ төрүүлсэн би

img

Хүн төрөлхтнийг олон арван саяар нь залгиж буй хар тахлын салхинд монголчууд аль эрт нэрвэгдэж өдгөө халдвар тээгчдийн тоо 100  хол гарсан юм.  ДОХ-ын халдвар газар авч буй энэ үед сэрэмжлүүлэг болгох үүднээс Б  /өөрийн нь хүсэлтээр нэрийг нь товчлов/  эмэгтэйн ярилцлагыг уншигчддаа хүргэе.

-ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болсноо хэзээ  мэдсэн бэ. Мэдээж маш хүнд туссан байх?

- ХӨСҮТ-ийн эмч нараас  бүрдсэн баг ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийх ажлыг үе үе зохион байгуулдаг юм. Тэр  үеэр би  шинжилгээ өгсөн чинь  халдвар тээгч болчихсон байлаа.  Үнэхээр аймшигтай мэдээ. Намайг ДОХ  өвчтэйг  гэрчлэх тэрхүү алгын чинээ цагаан цаасыг  би тэр өдөр бариад   хэчнээн удаан зогссоноо  мэдэхгүй юм.   Их л уйлсан. Би чинь дөнгөж  20 гарч яваа залуухан бүсгүй шүү дээ.Тэгэхээр ямар байсан нь тодорхой.

- Уучлаарай тэр үед өөрөө ямар ажил эрхэлдэг байв?

-  Би жирийн л нэг эмэгтэй. Энэ аймшигт өвчнийг  надаас  их хол юм шиг санадаг байж.

- ДОХ-ын халдвартай хэр нь жирэмслээд хүүхэд төрүүлсний чинь гайхах юм. Хүүхдэд тань халдвар дамжих вий гэж болгоомжлоогүй юу?

- Энэ асуудал  намайг мөнхийн айдаст  автуулдаг. Бас намайг мэдэх хүн бүрийн намайг зэмлэсэн гайхсан асуулт. Хүүхэд төрүүлэх нь зөв үү буруу гэж би олон удаа бодож үзсэн.  30 нас ч хүрээгүй цэл залуугаараа хорвоог орхино гэж бодохоор надад  аймшигтай хүнд санагдсан. Тэгээд ч халдвар авсны дараагаар өдөр хоног өнгөрч өгөхгүй,  сэтгэл хямраад маш хэцүү байлаа. Хэнд хандаж, юу ярихаа мэдэхгүй. Ойр дотны хүмүүс маань намайг  ДОХ өвчин туссан гэж мэдвэл яах бол гэж бодохоос үнэхээр хэцүү . Эхний гурван сар сэтгэлээр унаад өвдөж эхэлсэн. Тэр үед   намайг хамгийн их хайрладаг байсан нэг эрэгтэй рүүгээ  утсаар  ярьж уулзаад бүх үнэнээ хэлсэн юм. Гэтэл  тэр бүр шоконд ороод юу хэлэхээ мэдэхгүй байна гэж билээ. Аргагүй шүү дээ. Өөрийнх нь хайрлаж явдаг эмэгтэй өвчин туссан гэж хэлэхээр яаж сайхан сонсогдох билээ. Түүнд бүх үнэнээ хэлчихээд гараад явахдаа дахин  хэзээ ч уулзахгүй байх гэж  бодож байлаа.  Гэвч тэр намайг орхиогүй. Удалгүй бид хоёр хамтдаа амьдарч, бас хүүхэдтэй болсон.  Эмч нар хүүхэд төрүүлэхийг хориглосон ч  би үрийн зулай үнэрлэсэн.

 -Өөртэй чинь харилцаанд орсон эрэгтэй   халдвар авна гэж айгаагүй юу?

- Нарийн зүйл яримааргүй байна. Ямар ч байсан хүү минь халдваргүй эрүүл бойжиж байна. Би ээж болоод маш их баярласан ч үрээ  ангир уургаар нь амлуулж чадаагүй дээ өөрийгөө үзэн ядсан. Миний хүү чинь эхийн сүүний үнэрийг мэдрээгүй  нялх амьтан шүү дээ. Жирэмсний үеүүдэд миний халдвар хүүхдэд минь дамжих вий гэж маш их санаа зовдог байлаа. Хүүхэд төрсний 18 сарын дараа шинжилгээний хариу баталгааждаг юм. Тэгэхээр хүүгээ 18 сар хүртэл би бүтэн нойртой хоносон өдөр байхгүй гэсэн үг.

-Таны туйлын хүсэл  юу вэ?

 -Хүүгээ сургуульд орохыг үзэх юмсан гэж боддог.

 -Хүүхэдтэй болох шийдвэр гаргаж байхдаа эрүүл хүнд өвчин халдааж зовлонд унагачих вий гэх  айдас байсангүй юу?

- Би мөнхийн шаналж байсан. Гэхдээ хүүхэд төрүүлэх хүсэл маань дийлсэн. Одоо энэ талаар яримааргүй байна.

-Бусдад халдвар тээгчтэйгээ уулзах уу?

-Тэгэлгүй яахав. Тэр хэд маань нэг нэгнийхээ зовлонг ойлгоно шүү дээ. Бид хаяа уулзаж ярилцана.  Тэд минь  нийгмээс тусгаарлагдсан хүмүүс. Өрөвдмөөр. Зарим нь  бүр гэрээсээ хөөгдсөн байх жишээтэй. Хэзээ ДОХ-ын халдвартайг нь  хүн мэдчих бол,  би хэзээ үхэх бол гээд л шаналсан хүмүүс олон.   Миний хувьд   хайртай хүмүүсээ орхиод хэзээ нэгэн өдөр энэ хорвоогоос явна гэх бодол үргэлж намайг шаналгадаг.Тиймээс яг одоо хүүтэйгээ байгаа хором бүр надад үнэтэй. Өдөр ирэх тутам хүүгийнхээ   өсч торниж, ход ход инээх, тэнтэр тундар  алхах нь надад ямар их тайвшрал сэтгэлийн тэнхээ өгдөг гэж санана.

- ДОХ-ын халдвартай хэдэн эмэгтэй байна вэ?

-Арав гаруй эмэгтэй бий гэж сонссон.

 -Тэднээс нярайлсан нь хэд бол?

-Мэдэхгүй. Долоон эмэгтэй хүүхэд төрүүлсэн байх. Тэрийг ХӨСҮТ-ийн эмч нар л сайн мэдэх байх.Миний сонссоноор халдвартай төрсөн эхчүүдийн хүүхдүүд нь ямар ч байсан эрүүл гарсан гэдэг юм билээ.  Жирэмсэн эхчүүд эхээс урагт халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх эмчилгээг бүгд хийлгэсэн байх.

 -Халдвартай хэр нь жирэмсэлсэн бол санаатайгаар халдвараа тараахыг оролдсон гэж үзэх юм биш үү?

 - Жирэмсэлж болохгvй гэж хуулиар хориглоогvй. Өмнө нь  ДОХ-ын халдвар авсан тохиолдолд жирэмслэлтийг таслах агуулгатай заалт байсан юм.  Энэ заалтыг 2007 онд Олон улсын хvний эрхийн байгууллагын шаардлагаар хуулиас хассан юм билээ.

- Гэр бүлийнхэн тань  халдвартайг мэдэх үү?

-Мэднэ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
hymyysee bie bienee haraahaa boliochee!!!! ter DOX.toi emegtei.d ta tyslaj chadahgyigees hoish yadaj haraahaa bol! ta ooroo yr hyyhedtei yu? heniig hezeech ene obchin dairahgyi baihiin batalgaa baihgyi bolson shyy odoo ye.d.Ene obchin chini zobhon sex.eer haldaad baidag ym bish.Ter haraagaad delbel.byyd geed bicheed baigaa hyn ta yaj medeh be yamar negen zolgyi tohioldloor tanid tsys selbeh heregtei bolloo gehed ter tsys bas batalgaagyi shyy dee mon ta negen odor shydee abahyyllaa gehed tariyriin zyygeer bas l.... geed bodohoor hen ch hezee ch ...magadgyi iimees bitgii bysdiigaa haraaj zyh ta ooroo maybe someother day!!!!
2012-08-21
Анти ДОХ:
Үхэх мөрөөрөө өөрөө үхэхгүй бас нэг залууд өвчнөө халдаадаг тэнэг шулам бэ. ДОХ-той чиний хүүхэд хэнд хэрэгтэй юм бэ??? Монгол орныг маань бузарласан ДОХ-тонгуудыг нэг хонхорт бүгдийг нь цуглуулаад дунд нь бөмбөг хаявал таарна
2012-08-20
zochin:
ene emegtei hudlaa yarij arisaa hamgaalj baina.ih mongoliin ur sad gej uuriiguu omogshuulj chadsan bol chi ingej yavahgui baisan bolovuu?amidraliig chi denduu oirhonoos harsan baina.
2012-08-20
ovchin um noino yay gehev dee . haraagaad yahav dee.
2012-08-19
unuruu:
mongold ur suulgadag boltson shuu dee, tegj l jiremselsen bn shd,
2012-08-19
DEER N OVCHNOOR OOROO YAVAAD OGNO ,AAV N ARAAS N ...HUUHED YAH YUM BOLJ BNA ?
2012-08-19
WTF:
HAIR DURLAL MANDTUGAI GEJ ENE UU ?? HAIR DURLAL CH GEJ DEE ,BALIARTAJ YAVAAD DOX AVCHIHAAD TUSHIH HUNGUI BOLCHIHOOD ERGEED NUGUU ARAAR N TAVIJ GOLSON ZALUU DEER EE BUUJ GENEE.YAMAR MUUHAI AM' AA BODSON HUUHEN BE ?UUCHLAARAI IIM YUM UNSHAAD ZEVUU HURCH BNA.ZUGEER MOROOR OO DAN GANTS BIEEER EE BAISAN BOL HARIN HARUUSAH SETGEL TOROH BAILAA.
2012-08-19
345:
oilgosongui ter yamar ami nasandaa hairgui zaluu veeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-08-19
Zaawan gichiinuudiig shuud ustgawal taarna
2012-08-19
mal min gantsahan sex hj jiremseldeg ue ungursun
2012-08-19
зочин:
Ойлгосонгүй тэгээд яаж жирэмсэн болсон бэ хэн нэгэн эрэгтэй бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орж байж жирэмсэлнэ биздээ тэнэг юм бичих юмаа энэ сэтгээүлч нар цалинга авах гэж хийдэг байхаа ард түмэнд үнэнийг түгээх гэж ажилладаг баймар юм
2012-08-19
mal min gantsahan sex hj jiremseldeg ue ungursun