Эквадорын ерөнхийлөгч Ассанжийг цааш дамжуулахгүй гэсэн баталгаа хүслээ

img

Эквадорын Ерөнхийлөгч Рафаель Корреа долоо хоног бүр хийдэг үндэсний мэдэгдэлдээ энэ удаа Жулиан Ассанжийн талаар дурдсан байна.

Корреа Их Британи болон Швед улсуудаас ноён Ассанжийг цааш гурав дахь орон руу шилжүүлэхгүй гэсэн баталгаа хүссэн юм.

Швед улс Их Британиас Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгахаар шилжүүлэхийг хүссэн билээ. Ассанж зургадугаар сард Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож, тус улсаас улс төрийн орогнол хүссэнийг саяхан зөвшөөрсөн юм.

Гэхдээ Их Британи улс үүргийнхээ дагуу түүнийг Шведэд байцаалгахаар шилжүүлнэ хэмээн Ассанжийг хилийн дээс алхуулахгүй, эсвэл Эквадорын элчин сайдын яамны дипломат статусыг цуцалж байр руу хүчээр нэвтрэн баривчилгаа хийх тухай яригдаж байгаа юм. Гэхдээ асуудлыг аль болох хоёр талын зөвшилцөлтэйгөөр шийдэхээр хичээж байна.

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ