Өвөрхангайн нэр дэвшигчдийн шүүх хурал болно
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймийн аравдугаар тойргоос нэр дэвшсэн МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх тов гарчээ.
Өмнө нь нэхэмжлэгч Н.Доржпаламын өмгөөлөгч Н.Мөнхболд өвчтэй гэсэн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж байсан юм.
Хуулиараа хариуцагч, нэхэмжлэгчийн аль нэг өмгөөлөгч нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүйгээ албан ёсоор шүүх хурлаас 24 цагийн өмнө мэдэгдсэн бол хурал хойшлох үндэслэл болох юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ