
Наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Чанчүнь хотноо Азийн спортын менежментийн холбооны 8 дахь удаагийн чуулган болж байгаа бөгөөд 19-ний ням гаригт Холбооны удирдах зөвлөлийн хуралдаан болж тус байгууллагыг 2012-2014 онд удирдах Ерөнхийлөгчийг сонгожээ. Азийн спортын менежментийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Тайвань, Вьетнам, Монголын гурван эрдэмтэн нэр дэвшиж өрсөлдсөнөөс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын Спорт хэлтсийн дарга, доктор Насанбатын Оюунбат 100%-ийн саналаар Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ