Ирэх сард хүүхэлдэйн наадам болно

img

Хүүхэлдэйн театр хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 1-3-нд үлгэрийн наадам зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмаа энтертайнмент хэлбэрээр хийх гэнэ.Тус театрынхан өнгөрсөн зургаадугаар сард "Ногоон дарь эх" хүүхэлдэйн жүжгээрээ олон улсын хүүхэлдэйн наадамд амжилттай оролцсон билээ. Мөн тус театрынхан энэ жил хүүхдийн урлагийн наадам зохиохоор төлөвлөөд байгаа ба уралдаанд тэргүүлсэн хүүхдүүд олон улсын хүүхдийн их наадамд оролцох боломжтой болох аж.

Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huh mongol:
Mongol ulger domogoor hiigeerei de. Baahan oros ulger l bh yum.
2012-08-20