Хөгжлийн бэрхшээлтэй охиныг бурхныг доромжилсон хэмээн баривчилжээ

img

Пакистаны цагдаа нар 11 настай сэтгэцийн өөрчлөлттэй охиныг Коран судрыг доромжилсон хэргээр баривчилжээ. Охин дауны синдромтой байсан гэнэ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр нийслэл Исламабад хотод цугласан олон тэрхүү христ охиныг баривчлахыг шаардаж, христийн шашинтнуудын орон гэрийг шатаахаар заналхийлжээ. Албаныхны мэдэгдсэнээр охин цагдаагийн асуултанд ч хариулж чадахааргүй аж. Охины эцэг эхийг хамгаалах байранд аваачсан бол бусад христ гэр бүлүүд орон гэрээсээ дайжсан байна. Пакистаны Үндэсний эв нэгдлийн сайд Пол Бхатти BBC-д өгсөн ярилцлагадаа охин сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь илэрхий, санаатайгаар Коран судрыг доромжилсон байх учиргүй гэсэн юм. “Миний харсан мэдэгдэлд, охин хогийн уут барьж явсан ба дотор нь Коран судрын хуудсууд байсан. Энэ нь нутгийн зарим хүмүүсийг ундууцуулж, олон хүмүүс цугларан охины эсрэг арга хэмжээ авахыг шаардсан байна. Цагдаа нар эхэндээ охиныг баривчлахыг хүсээгүй ч христчүүдийн байшинг шатаахаар сүрдүүлсэн олон хүмүүсийн шахалтанд орсон” гэлээ. 600 гаруй иргэд христүүдийн дүүргээс дүрвэсэн гэнэ. Хүний эрхийн тэмцэгчид Пакистаныг шашны хуулиа өөрчлөхийг шаарддаг юм. Энэ хуулийн дагуу Коран судрыг доромжилсон хүн шоронд ч хоригдож болдог байна. Бурхныг доромжилсон хэмээн буруутгагдсан олон хүн бухимдсан эсэргүүцэгчдийн гарт амиа алдаж, тус хуульд өөрчлөлт оруулах гэсэн улс төрчид мөн заналхийлэлд өртдөг байна. Өнгөрсөн жил уг хуульд өөрчлөлт оруулах санал гаргасаны дараахан цөөнхийн хэрэг хариуцсан сайд Шахбаз Бхаттиг алагдсан бол үүнээс хоёр сарын дараа уг хэргийн талаар ярьсан аймгийн дарга Салман Тасир мөн л амиа алдсан байна. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yostoi daunii sindromoos dor uvchin tussan uls bndaa
2012-08-20
зочин:
Шашины тэнэгрэл гэдэг өвчинд нийтээрээ автжээ.
2012-08-20
medrel sdakuud shuu neeree
2012-08-20
ётой мухар сүсэгт автсан орон байна даа
2012-08-20