
Паралимпийн спортыг зориг тэвчээр, хатуужлын их шалгуур гэдэг. Монголын паралимпийн түүхийн хуудсыг амжилттай эхлүүлсэн тамирчид маань өвлийн тэсгим хүйтэнд ч, тоног төхөөрөмж муутайд ч үл шантран бэлтгэл сургуулилтаа ханган эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, олимпийн аваргын медалийг эх орондоо авчирсан билээ. Бахархам амжилт гаргасаар байгаа тамирчдаа эх орныхоо нэрийг дэлхийд таниулахад сэтгэл зүйн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хадгаламж банк нь Монголын паралимпийн хороотой 2010 оны 11 сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй.
Энэ удаад Паралимпийн хорооны Топ Түнш Хадгаламж банк хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл болох зуны XIV олимпийн их наадамд оролцох Паралимпийн баг тамирчдаа дэмжин “Хамтдаа ялъя” аяныг хоёр дах удаагаа зарлаж харилцагчидтайгаа хамт амжилттай үргэжлүүлж байна.
“Хамтдаа ялъя” аяныг тус банк 2012 оны наймдугаар сарын 28-ыг дуустал үргэлжлүүлэх бөгөөд энэхүү аянд нэгдэхийг хүсвэл Хадгаламж банкин дах паралимпийн 2012 000 2012 тоот дансанд хандив өгөх, 151881 дугаарт Amjilt гэсэн мессежийг илгээж спортод элэгтэй эх орноо гэсэн хүн бүрийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
Цагаа олсон тус амжилтанд үлэмж их нэмэр болдог. Паралимпийн тэнгэрт Монголын тугийг амжилттай мандуулахад иргэн бүрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй бөгөөд бидний хамтын зүтгэл их амжилтын эхлэл байх болно. Сэтгэлийн хатан тэвчээр гарган спортод амжилт үзүүлж буй паралимпийн тамирчдаа тодорхой амжилт гаргахад нь бодит дэмжлэг үзүүлэх боломж яг одоо таны гарт байна. Та бүхэн дэмжээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ