Н.Батцэрэг: МАХН-аас гурван сайд ажиллана
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвлийн бүлгийн ээлжид хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-Эвслийн бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв?
- “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анхаарал тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд бүлгээс ажлын хэсэг томилон ажиллуулахаар болсон. Тэгэхдээ УИХ-ын анхдугаар чуулганд хэлэлцэх асуудал биш хуулиараа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байна. Тиймээс манай ажлын хэсэг бүлгийн нэгдсэн саналыг гаргаж ирэх зүйтэй гэсэн чиглэлээр санал солилцлоо. Хоёрдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах сайдуудын нэрийг тодруулсан. "Шударга ёс" эвслийг бүрдүүлж буй хоёр улс төрийн нам, удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Сангийн сайдад Ч.Улааныг, Эрүүл мэндийн сайдад С.Удвал, эрчим хүчний сайдад М.Сономпил, Шадар сайдад Д.Тэрбишдагва нарын нэрийг дэвшүүлэхээр тогтлоо. Нэр дэвшигчдийг эвслийнхээ удирдах зөвлөлөөр хэлэлцэж бүлгийн гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар дэмжигдсэн.
-Бүлгийн дэд дарга өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөнө гэсэн мэдээлэл цацагдсан. Албан ёсоор хүсэлтээ гаргасан уу бүлэгтээ?
- Өнөөдрийн хуралдаанд энэ асуудлыг яриагүй.
-Хоёр намаас Засгийн газарт ажиллах сайдуудын то
- эвслийн бүлэг оногдсон засгийн бүрэлдэхүүнд ажиллах дөрвөн суудлыг хэрхэн хуваарилах талаар нэлээд нухацтай авч үзсэн. Эхний удаад хоёр, хоёр хүнийг Засгийн газарт ажиллуулая гэсэн саналтай байсан. Явцын дунд 3:1 гэсэн санал дээр нэгдсэн. МАХН-ын зүгээс гурван суудлыг авах нь зүйтэй гэсэн чиглэлтэй байсан. Харин МҮАН-ын зүгээс хоёр, хоёрын харьцаатай ажиллах саналтай байсан ч МАХН-ынхаа гишүүдийг хүндэтгээд, цаашид удаан хугацаанд хамтран ажиллах учраас 3:1 дээр тогтсон.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ