
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын хэмжээнд авто зам болон дулааны төв шугамыг өргөтгөж, шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хязгаарлаж байгаа юм.
Өчигдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Төрийн ордон, Төв номын сан, Гадаад харилцааны яам, Зориг сан, Боловсролын их сургууль, “Ионсей” эмнэлэг, “Туушин” ХХК-ийн зочид буудал, Төв бассейн, “Чингис” зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Албаны эх сурвалжийн мэдээллээр дулааны шугам сүлжээний засварын ажил 75 хувьтай үргэлжилж байгаа аж. Одоогоор засч шалгалт хийгээгүй хоёр шугам л үлдээд байгаа аж. Улбаанбаатар хотод нийтдээ 138 километр дулааны шугам байдаг байна. Энэ жил дулааны шугам сүлжээний ажлыг арван хэсэгт хуваан шалгалт хийж засварлах ажил эхэлжээ. Дээрх ажил энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.
Харин энэ сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Сэргэлт, Хайрхан, Автобус- 1, Атар өргөө, Дулааны сүлжээ ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГ, Хан-Уул дүүргийн Тамгийн газар, Гутал, Таван-Эрдэнэ, Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газруудын халуун усыг таслахаар болжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ