Засаг дарга нарыг иргэдээс сонгох саналд нэгдэв

img

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэн  УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд  батлуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна.

Ингэхдээ дээрх хуулийн төслийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл заалттай нийцүүлэх ёстой  гэж үзсэн аж.

Түүнчлэн сум, дүүрэг, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын асуудлыг хүн амынх нь тоонд хуваан харьцуулж сонгох зарчмыг барих,  Засаг дарга нарыг иргэдээс нь сонгодог байх ёстой  гэсэн  саналд бүлгийн гишүүд нэгджээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fff:
Жаргаад хүн, хүн болж чадахгүй. Баяжаад хүн, хүн болж чадахгүй. Дарга сайд хийж мандаад Даанч тэдний дотор хүн байхгүй Хоосон хивэг шиг юмнууд Хорвоогоор дүүрэн ярвалзаж байна. Хүний сүг гэдгээ мэдэхгүй Хүйтэн царайлж шарвалзаж байна. Хүмүүст хэрэгтэйг хийж яваад Хүнд муу юм хийлгүй яваад Хүнээс илүү зүтгэж яваад Хүнээс даруу сэтгэж яваад Хүний төлөө гүрийж яваад Хүний төлөө торойж яваад Хүний сүгнүүдэд гүтгэгдэхээрээ Хүн, хүн болж ирнэ. Данс бөглөж, сүүдэр чирснээр Даанч хүнийг тооцож болохгүй. Эрдэнэ тана элэгдэх тусмаа гялалздаг Эрдэмт хүмүүн зовох тусмаа гэрэлтдэг. Шижир алт дарагдах тусмаа өнгөждөг Шилдэг хүмүүн хавчигдах тусмаа өрнөдөг. Үхсэн мөртлөө амьд юм шиг Үзэгдэхгүй мөртөө дэргэд юм шиг Санагдаад байдаг эрхэм хүмүүс Сайн бодвол бүгд зовсных! Өвчин зовлон хавчлага ганцаардал Өлсөх, даарах, хоригдох, хасагдах Үхэх цаазлагдах бүгдийг давж Үлдэж мөнхөрсөн суутууд мандтугай. Харагддаг мөртөө үхсэн юм шиг Хаа сайгүй тонголзож явдаг Булай юмнуудын гол арга нь Бусдыг зовоох, өөрийгөө жаргаах! Итгэлтэйд хорсох, сэтгэлтэйд атаархах Илүү давуугаа шоронд хорих Ийм л ажлын төлөө төрдөг Эрин цагийн новшнууд сөнөтүгэй. Жинхэнэ хүнд тэд үнэн дургүй Жигшинэ, матна, ховлоно, хожно. Өөрөөсөө давуугаа цоожилж аваад Өөдөө сөөргөө гүйлдэж гарна. Зоригт хүмүүнийг шорон гэтэл Зоригтой дээр нь зоригтой болгоно. Эрдэмт хүмүүнийг шорон тэгтэл Эрдэмтэй дээр нь эрдэмтэй болгоно. Шорон гяндан муухай ч гэсэн Сонгодог чанарыг хааж чадахгүй. Үхэл шорон үйлсгүй ч гэсэн Үлэмж чанарыг нууж чадахгүй. Шоронд үхээд, наранд мөнхөрсөн Сод хүмүүсийн тоо нь алдарсан Үйлийн үргүй жинхэнэ сайн хүнийг Үхэл ч дийлээгүй, шорон ч дийлээгүй.
2012-08-20