ОУХМ Ж.Чулуунбат: Хожим харамсахгүйгээр барилдмаар байна.

img

Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн аймгийн арслан Жаргалсайханы Чулуунбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан Гуанжоуд болж өндөрлөсөн Азийн XVI наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ.

- Энэ оныг ямар амжилттай үдэж байна вэ?

Он гараад Европын олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Азийн наадамтайгаа нийлээд энэ жил 7-8 тэмцээнд орчихлоо. Тиймээс байнгын бэлтгэлтэй байсан. Тавдугаар сард Энэтхэгт болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль авсан. Бас буриадын Ерөнхийлөгчийн цом, Якутад болсон тэмцээнүүдээс хүрэл медаль авлаа. Хамгийн сүүлд Азийн наадмаас мөнгөн медаль авлаа. Иймэрхүү амжилттайгаар 2010 оноо үдэж байна даа. Ирэх жил олимпийн эрх олгох тэмцээн эхэлнэ. ДАШТ-нээс эхний зургаад шалгарсан тохиолдолд олимпийн эрх өгнө. Эндээс эрхээ авч чадахгүй бол 2012 он гарангуут хоёр ОУТ хүлээж байгаа. Энэ тэмцээнүүдээс медаль авч байж олимпийн эрхтэй болох юм. Бас тивийн аваргын алтан медаль хүртвэл эрхээ авна.

-Азийн наадамд хийсэн барилдаануудаа эргээд дурсвал?

Би энэ жил ДАШТ-д медалийн төлөө барилдах боломжтой байсан т тактикийн ганц алдаанаас болж тэмцээнээ эрт дуусгасан. Энэ алдаан дээрээ дүгнэлт хийж, Азийн наадамд гайгүй барилдсан гэж бодож байна. Эндээс явахын өмнө мэдүүлэг харахад манай жинд 14 бөх байсан. Багш нартайгаа хамт бүх өрсөлдөгч нараа судалсан. Барилдах бөхчүүдээ харахад дандаа баруун талтай бөхчүүд байсан. Гэтэл энд гайгүй тэнцүүхэн өрсөлдөж, бэлтгэл хангадаг бөхчүүд маань бүгд зүүн талтай. Тэгээд багш нартаа "Одоо би баруун талтай хүнтэй бэлтгэл хиймээр байна" гэж хэлсэн. Багш нар ч анхааран үзэж, бэлтгэлийн болоод хяналтын барилдаан дээр дандаа баруун өрдөг бөхчүүдтэй бэлтгэл хийлгэсэн. Ингэсний хүчинд барилдаан овоо гайгүй болсон. Өмнө нь судалгаа хийхдээ Узбекистаны А.Таймазов, Ираны Ф.Масоуми, Казакстаны Муталимов нартай л үзнэ гэсэн бодолтой байсан. Бас Хятад, Энэтхэгийн бөхчүүд эвгүй гэж тооцож байсан. Гэтэл Казакстаны Муталимов ирэлгүй оронд нь 96-д барилдаж байсан өөр бөх ирсэн байсан. Тиймээс Иран, Узбек хоёртой л үзэх юм байна даа гэж бодсон. Гэхдээ бусад өрсөлдөгчөө басч болохгүй. Багш нар ч гэсэн "Чи урьдах барилдаанаа л бод. Яагаа ч үгүй байж дараангийн өрсөлдөгчөө бодож хэрэггүй" гэж зөвлөсөн. Би өмнө нь яг ингэж дараагийн барилдаанаа бодож байгаад наана нь ялагдаж, харамсаж байсан удаатай.

Сугалаа сугалахад би Хятад, Япон, Солонгосын бөхтэй нэг хэсэгт орлоо. Харьцангүй гайгүй сугалаа гэж болно. Харин Иран, Узбекистаны бөхчүүд нөгөө хэсэгт орж, бүр эхний даваанд хоорондоо таарчихсан. Би эхний тойрогтоо гоц мөргөж, дараа нь Туркменистаны бөхийг хоёр үед оноогоор цэвэр хожсон. Ингээд бүсийн аваргын төлөө Хятадтай барилдахаар боллоо. Дэвжээн дээр гараад ирсэн чинь балиашгууд нь бөхөө дэмжээд нүсэр байна. Гэтэл дээр манайхан суучихсан намайг дэмжиж байгаа нь харагдсан. Тэднийг хараад их сайхан урам орж, төвлөрч чадсан. Тэр Хятад надаас нэлээд өндөр, хөлд нь дутуу явбал хийж тойроод ард нь гарчихдаг, өөрөө урт чацтай болохоор хөлд амархан хүрдэг бөх байсан. Ер нь өөрийнхөө том биеийг ашиглаж, бярдаж барилддаг бөх байна лээ. Өмнө нь 2008 онд олимпийн эрхийн тэмцээний үеэр бэлтгэл дээр би түүнтэй барилдаж байсан. Тэгэхэд миний хөлийг авахад нөгөө хөл дэвжээнээс хөндийрөөд ирж байсан. Тиймээс энэ бөхөд хөлөө алдвал эвгүй юм байна гэж бодож байлаа. Эхний үед тэнцүүхэн барилдаж, хэн хэн нь оноо авч чадаагүй. Тэгээд барьц сонгоход тэрний талаар таарч, би ялагдсан. Дараагийн үед л заавал хожихгүй бол болохгүй гэж бодохоор эвгүй л байла. Хоёрдугаар үеийн барилдаан ч хүнд болж, би цаг дуусахаас 30-аад секундын өмнө давхар хамж дэвжээний гадна гишгүүлээд нэг оноо авсан. Сүүлийн хэдэн секундэд оноогоо хамгаалах гэж нэлээд хүч гаргасан болохоор их ядарсан. Дэвжээнээс буугаад иртэл багш "За наадах чинь суларчихлаа. Одоо л ялна шүү" гэж байна. Гэтэл би өөрөө бас ядарчихаад байдаг. Гараад ирсэн чинь нөгөөх маань суларсан нь илт мэдрэгдсэн. Жаахан тулаад зогстол манайхан "Чука дайраач ээ" гэж орилж байгаа нь сонсогдсон. Намайг дэмжиж байгааг сонсоход ядарсан ч гэсэн цаанаас хүч гардаг юм билээ. Тэгээд ажилласаар байгаад байгаад цаг дуусахын өмнө хөлийг нь авсан ч алдчихсан. Гэтэл нөгөөх чинь ууцаар тэврээд, бүр баглаад авсан. Байдал эвгүйтээд ирэнгүүт гарт эргэж ард нь гараад нэг оноо авсан. Босч ирээд харахад гуравхан секунд үлдсэн байна. Тэгж хожчихоод их баярласан.

Харин аваргын төлөө................................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ