Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сая УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Ч.Улааныг Сангийн сайдад нэр дэвшүүлснийг хэлэлцээд гишүүдийн нэгдсэн саналаар дэмжсэн бол Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор УИХ-ын гишүүн С.Оюуныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад нэр дэвшүүлснийг мөн гишүүд дэмжлээ. Ингэснээр үдээс хойш болох УИХ-ын анхдугаар чуулганаар сайдуудын асуудлыг хэлэлцэх юм. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ