Д.Тэрбишдагвыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд нэр дэвшиж буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн Д.Тэрбишдагвын асуудлыг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар дэмжлээ.
Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва намтар
Төгссөн сургууль, мэргэжил:
1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр
1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтыг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1982-1983 онд Улаанбаатар махконсервийн комбинатад цехийн мастер
1983-1984 онд Улаанбаатар махконсервийн комбинатад үйлдвэрийн технологич
1984-1986 онд Улаанбаатар махконсервийн комбинатад ерөнхий технологич
1986-1988 онд Улаанбаатар махконсервийн комбинатад үйлдвэрийн дарга
1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
1994-2000 онд ”ТБД Андууд” ХХКомпаний ерөнхий захирал
2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2002-2004 онд Монгол улсаас ХБНГУ-д суугааОнц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл: англи, герман, орос
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ