М.Сономпилийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрчим хүчний сайдад нэр дэвшигч М.Сономпилийн асуудлыг хэлэлцэж гишүүдийн нэгдсэн саналаар дэмжсэн байна. Ингэснээр үдээс хойш УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэж батлах юм.
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч М.Сономпилийн товч намтар
Төрсөн огноо: 1965 оны 11 сарын 27
Төрсөн газар: Увс аймгийн Тэс сум
Төгссөн сургууль, мэргэжил: 1974-1984 онд Дархан хотын 1-р дунд сургууль
1984-1988 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Удирдлагын ухааны магистр Ажилласан байдал:
1988-1991 онд Ардын армийн дугаар ангид салаан захирагч, техникийн орлогч
1991-1995 онд Залуу Монгол ХХК-д менежер, захирал
1995-2004 онд Залуу Монгол Корпорацийн ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БХЯ-ны сайд
2008-2012 онд Залуу Монгол Корпорацийн ерөнхийлөгч
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ