Энэтхэг дэх угсаатан хоорондын зөрчил

img

Энэтхэгийн зүүд хойд муж Ассамд угсаатан хоорондын зөрчил үргэлжилсээр байна. Тус муж нь 30 сая гаруй хүн амтай, 78 мянган кв.км талбайтай бөгөөд нутгийн оршин суугчид уг зөрчилдөөнөөс болж хохирсоор байна. Энэтхэгийн мэдээллийн хэрэгслийн дурьдсанаар Ассамд сүүлийн хорин жилийн турш найман угсаатан хооронд гарсан зөрчлөөс болж хэдэн мянган хүн дүрвэжээ. Энэ жилийн долдугаар сарын 27-нд Ассам дахь Бодо овог болон лалын холбооны зөрчил болохоос өмнө 180 мянга гаруй хүн тусламжийн лагериуд руу дүрвэсэн байна. Эдгээр зөрчлийн цаад нэг гол хүчин зүйл нь төв болон орон нутгийн захиргааны хариуцлагагүй байдал гэж ард иргэд үзэж байгаа юм. Зарим газруудад огт цагдаа нар байхгүй байсан бөгөөд орон нутгийн цэргийн хүчин хэт оройтож очсон байна. Босогчдод олгох шийтгэл маш сул, муу байгаагаас ирээдүйд хямрал үүсгэх аюултай болгож байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ