
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэх болсон. Манай улсын иргэдийн хувьд ч энэ чиг хандлагыг дагах болсон. Тиймээс манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Цүяа" япон ресторан хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг шинээр гаргасан байна. Тус рестораныхан түүхий загасаар Монголдоо анх удаа найман давхар Сүши бялууг хийжээ. Уг бүтээгдэхүүн нь түүхий загасаар хийдэг сүши, сашими, сүши роллоор бүтнэ. Бялууг орсон загаснуудын дунд дэлхийд ховорт тооцогддог торо, үни, скалон, хотатэ, ика, могой загас мөн монголчуудын сайн мэдэх салмон, туна зэрэг 10 гаруй нэр төрлийн загас оржээ. Түүнчлэн цагаан будаа, хатаасан хавч, хавчны нухаш зэрэг хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн орсноороо онцлог юм.
"Цүяа" япон ресторан загаснуудаа долоо хоногт нэг удаа БНСУ-аас агаараар зөвөөрлөн авчирдаг бөгөөд дэлхийд ховор тооцогддог олон төрлийн загасыг нэг дор амтлах боломжийг үйлчлүүлэгч нартаа олгож байгаа юм. Тус рестораны хамт олон уг бүтээгдэхүүнээ албан байгууллага, хувь хүмүүсийн зохион байгуулсан хүлээн авалт, тусгай арга хэмжээнд зориулан захиалгаар хийж өгөх юм. Мөн төрсөн өдөр, тэмдэглэлт баяр нь тохиож байгаа хүмүүст жижиг хэмжээтэйгээр хийж үйлчлэх юм. Монголд анх удаа энэхүү бялууг хийж байна. Уг бүтээгдэхүүнийхээ талаар тус рестораны тогооч Ц.Мэнджаргал хэлэхдээ "Бид тэжээллэг, хүний биед тустай, шингэц сайтай Сүши бялууг Монголдоо анх удаа хийлээ. Ингэхдээ монголчууддаа зориулан хийсэн юм. Америк маягийн энэхүү сүши бялуу нь хүний биед хэрэгтэй амин дэмээр баялаг, тэжээллэг бүтээгдэхүүн болж чадсан" гэсэн юм.
Дашрамд дурдахад, "Цүяа" япон ресторан нь бидний нэрлэдэгээр "Модны 2"-руу өгсөх замд байрлах "White house" зочид буудалд байрладаг.











Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ