Н.Удвалыг дэмжлээ

img

УИХ-ын Нийгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвалыг хэлэлцэж 100 хувийн нэгдсэн саналаар дэмжлээ. Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн зүгээс амаржих газруудад анхаарал хандуулж байгаа. Тиймээс ч хэлэлцүүлгийн эхлүүлсэн.  Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад хандсан ч хариу ирүүлээгүй. Энэ асуудалд анхаарч өгөөрэй" гэж нэр дэвшигчээс хүслээ. Мөн гишүүн С.Одонтуяа эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн нүдээр харалгүй явж ирснийг хэлж сайд дэргэдээ эдийн засгийн баг, бодлогын зөвлөл ажиллуулах хэрэгтэйг хэлсэн байна.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч  Н.Удвалын товч намтар

Төрсөн огноо: 1954 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн

Нас: 58 настай

Боловсрол, мэргэжил, зэрэг цол: Дээд боловсролтой, хүний их эмч, шинжлэх ухааны доктор

Ажил, албан тушаал/одоогийн/: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

Намын харъяалал, намын сонгуульт ажил: МАХН, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарг

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ удвал сайдын мэдээлэл ерөөсөө олдохгүй юм.
2012-09-17
a:
hogiin oodgui hun chanargui teneg avgai daa. odoo said bolson geed zan n aimaar huvirna ta nar haraarai ha ha ha, tegdeg avgai daa.
2012-08-21