
Мьянмарын Мэдээллийн яамны мэдэгдсэнээр Мьянмар хэвлэл мэдээллийнхэнд тавьдаг хяналт шалгалтаа хүчингүй болгож байгаа гэнэ. Хэвлэл мэдээллийн шинжилгээ болон Бүртгэлийн департментын хэлснээр даваа гаригаас эхлэн сурвалжлагч нар өөрсдийн бүтээлээ нийтлэж, олон нийтэд цацахаас өмнө улсын шалгалтаар оруулах хэрэггүй болж байгаа юм.
Анх 1964 оны наймдугаар сарын 6-наас тавигдсан хязгаарлалт ийнхүү 48 жилийн дараа цуцлагдаж байна.
Гэхдээ өнгөрсөн жил эрхэнд гарсан иргэний засгийн газар аажмаар хоригуудыг цуцалж байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ